Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛЫН ТУХАЙ КИНОНУУД ТОРОНТОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО ФЕСТИВАЛИЙН ҮЕЭР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

МОНГОЛЫН ТУХАЙ КИНОНУУД ТОРОНТОГИЙН ОЛОН УЛСЫН КИНО ФЕСТИВАЛИЙН ҮЕЭР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй хийгдсэн Hollywood-ын “Cinelou Films Inc. Production” компанийн шинэ уран бүтээл болох Монгол Улсын өв уламжлал, соёлыг дэлхийд таниулан сурталчлах, олон нийтэд Монголчуудын талаар эерэг мэдээлэл түгээх агуулга бүхий “Burn Your Maps” уран сайхны киноны нээлт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Канадын Торонто хотноо олон улсын кино урлагийн наадмын хүрээнд болно.

“Toronto International Film Festival” олон улсын кино урлагийн наадам нь жил бүрийн 9 дүгээр сард 10 хоногийн турш Торонто хотноо зохион байгуулагддаг байна. Энэ жил 9 дүгээр сарын 8-наас 18-ны хооронд болох бөгөөд БНФУ-ын Канны кино наадмын дараа ордог Хойд Америкийн хамгийн нэр хүнд бүхий кино наадмын нэг юм. Жил бүр 70 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчид 400 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг байна.

Мөн энэ жил тус фестивалийн хүүхдийн киноны төрөлд “The eagle huntress” хэмээх анчин охины тухай баримтад киног үзүүлэх бөгөөд тус киноны гол дүр болох Ашолпан Нургайв охин өөрийн эцэг эхийн хамт Монгол Улсаас ирж тус киноны нээлтэд оролцох болно.