Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Гадаад яам болон хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан хүмүүсийн гэр бүл буюу эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхдүүдийг Гадаад харилцааны яамны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, мөнгөн тэтгэмж олгох ажлыг 18 дахь жилдээ зохион байгуулж байна.