“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” сэдэвт салбар хуралдаанууд явагдаж байна.
Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 9 дүгээр сарын 9-ний өдөр 09.00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.
“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт”-д хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.