Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН II ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН II ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

 “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт” 2016 оны 9 дүгээр сарын 8–10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо злхион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Соёлын харилцаа, урлагийн менежмент”, “Монгол хэл”, “Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр”, “Хилийн чанадад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” сэдэвт салбар хуралдаанууд өнөөдөр Гадаад харилцааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны байранд эхэллээ.

Салбар хуралдаануудад Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллага, яамдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дүгнэлт, мэдээллийг чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

 “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын II чуулга уулзалт”-д хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.

Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан 9 дүгээр сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яамны байранд болно.

mpa-photo-2016-8639

mpa-photo-2016-8723

mpa-photo-2016-8795

mpa-photo-2016-8786

mpa-photo-2016-8793