mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрНОГООН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР АЗИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА

НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР АЗИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА

Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 9 дүгээр сарын 7–8-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.

Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Турк Улсын  60 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэн оролцож байна.

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийг эгнээндээ багтаасан байгууллага юм.

mpa-photo-2016-8765

mpa-photo-2016-8746

mpa-photo-2016-8762