Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2016 оны 09 сарын 2-3-ны өдрүүдэд Владивосток хотод зохион байгуулагдсан  “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, ОХУ-ын эдийн засгийн байдал, түүний дотор Алс Дорнодын хөгжил – Ази, Номхон далайн бүс нутгийн бодлого, байр суурь, тус бүсийн орнуудаас хөрөнгө оруулалт татахын тулд авч хэрэгжүүлж буй арга замын талаар тодорхой мэдээлэл авлаа. Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо байгааг ОХУ, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгч нарт таниулах, санал солилцох нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тустай болов. Чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Байгалын нөөц, экологийн сайд, Монгол Улс, ОХУ-ын ЗГХХК-ын дарга С.Е Донской, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В Лавров, ОХУ-ын Саха Улсын тэргүүн Е.А.Борисов, ОХУ-ын Зам, тээврийн орлогч сайд О.В.Цыденов, ОХУ-ын Оросын төмөр замын дарга О.В.Белозёров нартай уулзаж, хоёр талын асуудлаар санал солилцов.

IMG_2664

IMG_2662

IMG_2666