Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд Прага хотын амьтны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлт 2016 оны 7 сард амжилттай хэрэгжлээ.
Прагийн амьтны хүрээлэнгийн тахийн үзвэрийн хэсэгт байрлах монгол гэрт уг төслийн ажлын үеэр гэрэл зурагчин В.Шилхагийн авсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байна. В.Шилха нь олон улсын уралдаанд тэргүүн байрны шагнал хэд хэлэн удаа хүртсэн Чехийн Фото пресс уралдааны 4 удаагийн тэргүүн шагналт зурагчин юм.