Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ ТББ-ЫН ТЭРГҮҮН Б.ЭНХТҮВШИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ ТББ-ЫН ТЭРГҮҮН Б.ЭНХТҮВШИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшинг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Энхтүвшин байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа, зорилгын талаар танилцууллаа.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилт нь засгийн газрын үндсэн зорилтуудын нэг болохыг онцлоод цаашид ч хилийн чанадад суугаа монгол иргэдийн холбоо, нийгэмлэгүүдийг “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” Төрийн бус байгууллага нь ГХЯ-ны ивээл дор 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтын үр дүнд байгуулагдсан бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хилийн чанадад дахь монголчуудын ТББ-уудын II-р чуулга уулзалт“-ыг ГХЯ тус зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулна.

SONY DSC

SONY DSC