mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ

said 2Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс 7 дугаар сарын 23-ны өдөр ГХЯ-нд тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо.

Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн өмнөх сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, шинэ сайд Ц.Мөнх-Оргилд ажлын амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1964 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийн магистрантурыг 1996 онд тус тус дүүргэсэн, орос, англи, франц хэлтэй, ГХЯ-нд атташегээс Гадаад хэргийн сайд  (2004-2006) хүртэл дэвшин ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд дэд сайд, Сайдаар ажилласан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон туршлагатай улс төрч болно.