mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардуулав

amb said 1