mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ТАХИЙГ БУЦААН НУТАГШУУЛАХ” ТӨСЛИЙН 6 ДАХЬ УДААГИЙН ХҮРГЭЛТ ЭХЭЛЛЭЭ

“ТАХИЙГ БУЦААН НУТАГШУУЛАХ” ТӨСЛИЙН 6 ДАХЬ УДААГИЙН ХҮРГЭЛТ ЭХЭЛЛЭЭ

123БНЧУ-ын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд Прага хотын амьтны хүрээлэнгээс эрхлэн хэрэгжүүлж байгаа “Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлт 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Прага хотын Кбелий дэх нисэх буудлаас гараагаа эхэллээ. Энэ удаад тахийн дөрвөн гүүг Хустайн нуруунд нутагшуулахаар төлөвлөжээ. Төслийн багийнхан энэ удаагийн явалтаар зөвхөн Прагаас тахь хүргээд зогсохгүй, Хустайн нуруунаас дөрвөн тахийг өөрийн онгоцоор Тахийн талд шилжүүлэн нутагшуулах юм байна.

Тахийг үдэх ёслолын ажиллагаа болон энэ үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хуралд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам оролцож хэлсэн үгэндээ эл төслийн үйл ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглэж, төслийг гүйцэтгэхэд оролцож буй бүх байгууллагад талархал илэрхийлэхийн хамт цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.