Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

1  Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдөр Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд дараахь баримт бичгийг байгуулав. Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Ухаалаг боловсрол төсөл” зээлийн хэлэлцээр,
  • Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экзим” банк хооронд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр,
  • 2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөр,
  • Соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёлын өвийн захиргаа хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУЯ болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  • Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төслийн 5 дахь гэрээ
  • Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах тухай Монгол Улсын БОНХАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Солонгосын ойн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Мэдээлэл технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын тохиролцоо
  • Нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран ажиллах тухай Монгол Улсын ЭХЯ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурав.

3

2