Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирээд буй Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Элизабэтта Бэллонитой уулзалт хийв. Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсанаас гадна боловсрол, соёл, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт цаашид хамтын ажиллагааны өргөн боломж байгаа талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын арга хэмжээнд оролцож буй Италийн төлөөлөгчдөд амжилт хүсэв.
Хатагтай Элизабэтта Бэллонитой Монгол Улсад 13 жилийн өмнө айлчилж байсан талаараа дурсав.