Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Тайланд Улсын Ерөнхий сайд Прают Чан-О-Ча нартай уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улс, Мьянмар, Тайландын талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Мьянмар, Тайландын төлөөлөгчдийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, нүүдэлчдийн соёл, ахуйг харуулсан наадамд тавтай саатахыг Монгол Улсын Ерөнхийлөгч урилаа.