Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Кипр Улсын Ерөнхийлөгчийг АСЕМ-ийн уулзалтад амжилттай оролцож, Монгол оронд тавтай саатан морилохыг ерөөлөө.
Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадес АСЕМ-ийн уулзалтын зохион байгуулалт сайн байгаадМонголын талд талархал илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг дурдлаа. Мөн хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлуудаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг нүүдэлчдийн зан заншил, соёл, уламжлалыг харуулсан наадмыг үзэн сонирхохыг урьсан юм.