Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЕРӨНХИЙ САЙД ЛИ ХСИЕН ЛҮҮН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж тэлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, чингэхдээ уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Сингапур Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлож, УИХ-ын сонгуулийн дүнд засгийн эрх МАН-д шилжиж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдах гэж байгааг дурдаад Сингапуртай харилцах манай бодлого, үйл ажиллагаанд сонгуулийн дүн нөлөөлөхгүй, хоёр орны харилцааг цаашид бэхжүүлэхэд Монголын төр, засаг тууштай анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад Сингапур Улсын дэмжлэгийг авч хамтран ажиллах асуудлаар ярилцаж, харилцан бие биенээ дэмжин ажиллах талаар санал солилцов.