Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

image

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян нар байлцав. Уг арга хэмжээний үеэр:

            Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,

            Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,

            Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,

            БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,

            Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,

            Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,

            БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

            БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

            БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,

            Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,

            Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,

            МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

            МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

            Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,

            Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг зэрэг 15 баримт бичгийг байгуулав.

2016 оны долдоодугаар сарын 14. 2016 оны долоодугаар сарын 14. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян бараалхана. 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ли Көцян албан ёсны айлчлалын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPAГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA