Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Вьетнам Улсын Нгуен Суан Фук нар албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг,хүнс, хөдөөажахуй, боловсрол, соёл, аялалжуулчлалзэрэг нийгмийн бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов.Түүнчлэн бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцан сонирхсон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, ирэх 9 дүгээр сардЗасгийн газар хоорондын хамтарсан комиссыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
Вьетнам Улсын Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхий сайдыг Вьетнам Улсад айлчлахыг хүсэв.