Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АСЕМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗРУУДЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АСЕМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗРУУДЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

8fc2566b728cd23f5b413c48b39f4dee-800x445  Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долдугаар сарын 15-16-нд  Улаанбаатар хотод болно. Уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж байгаа бол хурлын үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яамны дэргэд ажиллаж 20 гаруй сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаад байна.

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Эдгээр арга хэмжээ болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 7 дугаар сарын 9-ний өдөр танилцлаа.

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон ажлын хэсгийнхэн байлцаж, хариуцсан салбар бүрийнхээ ажлыг Ерөнхий сайдад танилцууллаа. Уулзалт зохион байгуулагдах газруудын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарим газарт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Шангри-Ла дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, АСЕМ Вилла, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсаны дараа үлдсэн зарим ажлыг яаралтай дуусгахыг үүрэг болголоо.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий ce8c1975e6e63b91c2747b28e4014f01сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно.465572b3dd52c5a4910a9578e14634e3