Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАСЕМ СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

АСЕМ СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

CHD_7959-800x445АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгээс дээд түвшний уулзалтыг сурвалжлах дотоодын сэтгүүлчдэд 7 дугаар сарын 8-нд  Монголын хүүхдийн ордонд мэдээлэл өглөө.

Энэхүү арга хэмжээнд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар бүртгүүлж, мандат авсан 62 байгууллагын 80 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдав.

Энэ  үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дээд түвшний уулзалтын бэлтгэл хангагдсан байдал, оролцох зочдын мэдээлэл, хөтөлбөр зэргээс товч танилцуулж, АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулах ач холбогдол, түүгээр дамжуулан эх орноо сурталчлах боломж, сэтгүүлчдийн үүрэг оролцооны талаар ярилцлаа.

Мөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар АСЕМ-ын уулзалтыг сурвалжлах дотоод, гадаадын сэтгүүлчдийн зохион байгуулалт, ГХЯ-ны Ёслолын газраас сэтгүүлчдийн мөрдөх зарчим, харуул хамгаалалт, нэвтрэх журмын тухай, “Гэр контент” группын техник хариуцсан захирал Ц.Пүрэвням “Шангри Ла” дахь Хэвлэлийн төвийн зохион байгуулалт, дуу дүрс дамжуулалтын шийдэл, тоног төхөөрөмжтэй харилцах талаар тус тус мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг сурвалжлахаар гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч бүртгүүлж эрх аваад байна. Харин хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран газар дээрээс нь шууд дамжуулах юм.