Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМАНЛАЙЛАГЧ ОЮУТНУУДАД ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАВ

МАНЛАЙЛАГЧ ОЮУТНУУДАД ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАВ

2Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ жилээс эхлэн ОХУ-ын Москва болон бусад хотын Их, дээд сургуулиудыг Улаан дипломтой, онц дүнтэй төгссөн оюутнуудад Элчин сайдын нэрэмжит дурсгалын зүйлийг жил бүр гардуулж байх шийдвэр гаргасан юм.

Энэ сарын 29-ний өдөр ЭСЯ-ны Ёслолын танхимд иргэний сургуулийн 12, цэргийн сургуулийн 16 манлайлагч оюутнуудад “Гжелийн шаазангийн үйлдвэр”-т бүтээсэн гайхамшигтай кобальтан хээтэй, гараар урласан “Цаг”-ыг Элчин сайд Б.Дэлгэрмаа  гардуулав.

            Элчин сайд Б.Дэлгэрмаа манлайлагч залуучуудад хандаж хэлсэн үгэндээ, “Хичээнгүйлэн суралцаж  онц дүнтэй, улаан дипломтой төгсөж байгаад баяр хүргэе, Эх орноо цэцэглэлүүлэн хөгжүүлэхэд Та бүхний ОХУ-ын Их, дээд сургуулиудад сурсан, мэдсэн  бүхэн хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д төгсөгчдийн альма-матерын эгнээ Та бүхнээр өргөжин тэллээ” гэж онцлон тэмдэглэв.

Ёслолын ажиллагаанд Элчин зөвлөх, Г.Зоригт, Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Г.Энхбаатар, Хилийн цэргийн төлөөлөгч, хурандаа П.Буянхүү, гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа нар оролцлоо. 3 4