Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕЭЗК САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ИНТЕГРАЦЧЛАЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД, МЭЗАХА ГИШҮҮН (САЙД) Т.Д.ВАЛОВАЯТАЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕЭЗК САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ИНТЕГРАЦЧЛАЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД, МЭЗАХА ГИШҮҮН (САЙД) Т.Д.ВАЛОВАЯТАЙ УУЛЗАВ

1Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн Интеграцчлалын үндсэн чиглэлүүд, макроэдийн засгийн асуудал хариуцсан гишүүн (Сайд) Т.Д.Валоваятай энэ 7 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголын бараа бүтээгдэхүүний, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, боловсруулсан арьс, ширэн эдлэл  зэрэг барааны гаалийн болон бусад тарифыг хөнгөвчлөх асуудлаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн, Элчин сайд Б.Дэлгэрмаа Улаанбаатар хотноо болох Ази, Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохиогдох “Ази, Европын бизнес форум”-д сайд Т.Д.Валоваяг  оролцохыг урихын зэрэгцээ ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орнуудын бизнесийн төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэмжлэг хүсэв.