Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМУИС-ИЙН ОУХНУС-ИЙН ЗАХИРАЛ МОСКВАД АЙЛЧЛАВ

МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН ЗАХИРАЛ МОСКВАД АЙЛЧЛАВ

2МУИС-ийн Олон улсын харилцаа ба нийгмийн удирдлагын сургуулийн захирал, доктор(Ph.D), профессор С.Баттулга, тус сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор(Ph.D), профессор Б.Санжмятав, багш Б.Баярцэнгэл нар 2016 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль /МГИМО/-ийн хамтын ажиллагааны шугамаар ажлын айлчлал хийв.

Тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр Москвагийн Олон улсын харилцааны их сургууль /МГИМО/-д элсүүлэн сургадаг 3 монгол оюутны хуваарийг МУИС-ийн ОУХНУС-ийн нэг, хоёрдугаар дамжаанд амжилттай суралцаж буй оюутнуудыг ил тод, нээлттэй, шудрага сонгон шалгаруулалтаар тодруулж, энэ сургалтанд хамруулах эрхийг тус сургуулийн захиргаанд олгуулах тухайгаа ярив.

МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн магистрын болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд захирал А.А.Байков, Хэлний бэлтгэл ба Болоны  процессын газрын дарга С.В.Евтеев, Магистрын сургалт хариуцсан газрын орлогч дарга, магистрын олон улсын ба хосолсон хөтөлбөрийн тасгийн дарга М.Ю.Апанович, Олон улсын харилцааны тэнхимийн орлогч декан О.В.Лебедева, Улс төр судлалын тэнхимийн захирал А.Д.Воскрессенский, эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч захирал И.Ю.Окунев, ASEAN төвийн ахлах шинжээч Е.В.Колдунова нартай уулзаж, санал бодлоо солилцов.

3Уулзалтын үеэр талууд монголч эрдэмтэн болох оюутнуудыг бэлтгэх явц, багш, оюутнуудын солилцоо мөн МУИС-ийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх курст суралцуулах боломж зэргийг хэлэлцэж,  энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.