№ | Төсөл, арга хэмжээ |
Тээврийн дэд бүтэц | |
1. | Төмөр замын Төв коридор (Улаан-Үд – Наушки – Сүхбаатар – Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин – Тяньжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах |
2. | Төмөр замын Хойд коридор (Курангино – Кызыл – Цагаан толгой – Арц суурь – Овоот – Эрдэнэт – Салхит – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин – Тяньжин)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
3. | Төмөр замын Баруун коридор (Курагино – Кызыл – Цагаан толгой – Арц суурь – Ховд – Такашикэн – Хами муж – Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог – Өрөмч)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
4. | Төмөр замын Зүүн коридор (Борзя – Соловьевск – Эрээнцав – Чойбалсан – Хөөт – Бичигт – Шилийн гол (Зүүн хатавч) – Улаанхад – Чаоян – Жиньжоу/Паньзинь)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
5. | “Түмэн голын тээврийн коридор” (“Далайн эрэг-2”) (Чойбалсан – Сүмбэр – Рашаан – Улаанхот – Чанчунь – Яньзи – Хуньцүнь – Зарубино)–ыг өргөжүүлэх төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
6. | Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” коридор (Чойбалсан – Сүмбэр – Рашаан – Манжуур – Цицихар – Харбин – Муданьзян – Суйфэньхө – Владивосток – Находка)-ыг өргөжүүлэх төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
7. | Москва – Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах |
8. | Гурван талын логистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ өрнүүлэх |
9. | Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан-Үд – Хиагт/Алтанбулаг – Дархан – Улаанбаатар – Сайншанд – Замын-Үүд/Эрээн – Бээжингийн гаднах тойрог – Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах |
10. | Азийн автозамын сүлжээний АН-4 (Новосибирск – Барнаул – Горно-Алтайск – Ташанта/Улаан байшинт – Ховд– Ярантай/Такашикэн – Өрөмч – Каши – Хонкираф) чиглэлийг бүтээн байгуулж, дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах |
11. | Автозамын Зүүн коридор (Борзя – Соловьевск – Эрээнцав – Чойбалсан – Баруун Урт – Бичигт – Зүүнхатавч – Си – Уджимчин-Ци – Улаанхад/Шилийн хот – Чаоян/Чэндэ – Жиньжоу/Паньзинь/Тяньжин чиглэлд)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх |
12. | Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (АНДЭЗНК) |
13. | Харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах ажлыг илүү идэвхжүүлж, Улаан-Үд – Хиагт/Алтанбулаг – Дархан – Улаанбаатар – Сайншанд – Замын-Үүд/Эрээн – Улаанцав – Бээжин – Тяньжин чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн коридоруудын технологийн үйл ажиллагааг удирдах, аюулгүй байдлыг хангах талбарыг байгуулах |
Аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа | |
14. | Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын тэргүүний жишиг бүсийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, гурван улсын хоорондын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны кластерийг байгуулах боломжийг судлах |
15. | Хейлунжин муж (БНХАУ), Оросын Холбооны Улсын холбогдох субъект, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (БНХАУ), Монгол Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг бүс байгуулах үндэслэлийг судлах |
Хилийн боомтыг шинэчлэх | |
16. | ОХУ-ын төмөр замын Забайкальск, авто замын Пограничный, Краскино, Монд хилийн боомтыг сэргээн засварлах, БНХАУ-ын Манжуур, Суйфэньхэ, Хуньчунь, Эрээний хилийн боомтыг шинэчлэх, Монгол Улсын төмөр зам, авто замын боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулах |
Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа | |
17. | Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах |
Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагаа | |
18. | 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол, Орос, Хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн албад хооронд Гурван улсын хоорондын худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг хэрэгжүүлэх |
19. | Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр байгуулахыг дэмжиж, хэрэгжүүлэх |
20. | “Бүс, зам” санаачилгын хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тухай Монгол, Орос, Хятадын 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний хил дамнасан худалдааны хяналтын хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдааны нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх |
21. | Монгол Улс, ОХУ-ын эрх бүхий байгууллагууд болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хоорондын хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэх, үүнд: хилээр нэвтрэх /орж гарах/ амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан мал, ургамлын гоц халдварт өвчин, хортой биологийн тархалтаас урьдчилан сэргийлэх, мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах |
Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбар дахь хамтын ажиллагаа | |
22. | Байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээрх гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хангах практик хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох харилцаа холбоог бэхжүүлэх, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, Монгол, Орос, Хятадын хамтарсан “Дагуурын” дархан цаазат газрын үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх |
23. | Монгол-Орос-Хятадын хил дамнасан экологийн коридоруудыг байгуулах, зэрлэг ургамал болон амьтны аймаг, ус, намгархаг газартай холбогдох эрдэм шинжилгээний хайгуул, хяналт шинжилгээ хийж, зэрлэг ан амьтан, ургамал, нүүдлийн шувуудыг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх |
24. | Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбарт хамтарсан удирдлагын болон мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох боломжийг судлах, түүнчлэн байгаль орчныг хамгаалах сэдвээр семинар зохион байгуулах |
Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа ба боловсрол | |
25. | Гурван улсын шинжлэх ухаан, техникийн парк, инновацийн талбар хоорондын, мөн түүнчлэн эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудын хооронд тээвэр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, амьдрахуйн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, нано систем ба материал, эрчим хүч, эрчим хүчийг хэмнэх ба хог хаягдлыг бууруулах, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн шинэ технологи, байгалийн болон технологийн гаралтай гамшигийн зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх |
26. | Талуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай мэдээллийн солилцоог урагшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, дадлагжуулахад дэмжлэг үзүүлэх |
27. | Сурагчдын харилцан солилцоо болон оюутнуудыг гадаадад харилцан суралцуулах хүрээг өргөжүүлэх.
Боловсролын байгууллагуудын нөөц бололцоонд тулгуурлан залуучуудын боловсролын солилцоог урагшлуулах |
Хүмүүнлэгийн хамтын ажиллагаа | |
28. | Хил дамнасан бүс нутаг хоорондын аялал жуулчлалын чиглэлүүдийг хөгжүүлэх, тухайлбал, Монголын Хөвсгөл нуур, Оросын Байгаль нуур, Хятадын Хөлөнбуйр нуурыг оруулсан “Их нууруудын гурвалжин”, мөн түүнчлэн Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын тойргийг бий болгох |
29. | Монгол-Орос-Хятадын олон улсын аялал жуучлалын “Цайны их зам” брэндийг бий болгох |
30. | Гурван улсын киноны арилжааны солилцоог урагшлуулах, хамтарсан кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх |
Хөдөө аж ахуй | |
31. | Хамтран ажиллах эрмэлзлэлийн тухай Монгол Улсын Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын Холбооны алба болон БНХАУ-ын Мал эмнэлгийн алба хоорондын 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Протоколыг хэрэгжүүлэх |
Анагаах ухаан, эрүүл мэндийг хамгаалах салбар | |
32. | Анагаах ухаан болон эрүүл мэндийг хамгаалах олон улсын семинар хамтран зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх |