Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ 6 дугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа.
Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв.