Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр олон улсын том арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулсанд нь Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовт баяр хүргэлээ. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, цаашид уг харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр хийх ажлуудын талаар санал солилцов.