Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.06.20-2016.06.24

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.06.20-2016.06.24

В.В.ПУТИН: УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ МЕХАНИЗМ АЖИЛЛАЖ ЭХЭЛСНЭЭР БҮС НУТГИЙН АНХААРАЛ ТАТСАН АСУУДЛУУДААР БАЙР СУУРИА УЯЛДУУЛАХ САЙХАН БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,

ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгах ялдамд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт болж байгаад баяртай байна.

Өнөөдөр бид  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр зэрэг гурван талт хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэж байна.

 

СИ ЗИНЬПИН: ГУРВАН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НААШТАЙ ХАНДЛАГАД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч В.Путин, эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нар аа,

Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг хөтлөх болсондоо би баяртай байна.

2014 оны 9 дүгээр сард Тажикстаны Душанбе хотноо болсон уулзалтаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш  бид нарын хүрсэн чухал тохиролцооны дагуу холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр боловсруулан нэлээдгүй ажлыг хийсэн болно.

 

Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТОХИРОЛЦООГ БОДИТ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ЗОРИЛТ БИД БҮХНИЙ ӨМНӨ ИРЖ БАЙНА

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,

ОХУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгах ялдамд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалт болж байгаад баяртай байна.

 

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЖ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНТЭЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй “Куксарой” цогцолборт уулзав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХООР УЗБЕКИСТАНЫ НИЙСЛЭЛД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Узбекистаны нийслэлд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор орон нутгийн цагаар өнөөдөр шөнө 01.00 цагт Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.

БНТУ-ЫН ДИПЛОМАТ АРХИВЫН ГАЗРЫН ТӨЛӨЛӨӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА

“Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх, хоёр яамдын архивын хамтын хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор БНТУ-ын Дипломат архивын газрын орлогч дарга, Бүрэн эрхт элчин Казым Явуз Эвирген тэргүүтэй төлөөлөгчид 06 дугаар сарын 21-нээс 25-нд  Монгол Улсад айлчилж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ ГУРАВ ДАХЬ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЭЭЛЖИТ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-Т ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 14-16 өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийсэн ажлын айлчлал, тус айлчлалын хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны сан, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулсан “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2” олон улсын семинар, БНХАУ-ын Бээжин хотноо 6 дугаар сарын 8-ны өдөр болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит гуравдугаар зөвлөлдөх уулзалт болон Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайдын түвшний стратегийн яриа хэлэлцээний хоёрдугаар уулзалтын тухай сайд Л.Пүрэвсүрэн тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МОНГОЛ, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД СОЛИЛЦОХ НООТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.