Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ ГУРАВ ДАХЬ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДЛОО

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ЭЭЛЖИТ ГУРАВ ДАХЬ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДЛОО

2313Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит гурав дахь дээд түвшний уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ислам Каримов нартай тус тус хоёр талын уулзалт хийнэ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт нь гурван талт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох, дээд түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой. Уулзалтын үеэр гурван талт хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үзэг зурахаар төлөвлөж байна.