УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийг сурвалжлах зорилгоор Монгол Улсад ирэх гадаадын сэтгүүлчдийг Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар бүртгэж байна.
Бүртгэл 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилж, сэтгүүлчийн түр үнэмлэх олгох юм.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Албан бичиг
- Анкет
- Паспортын хуулбар
- 2% цээж зураг (3×4)
- Ажиллаж буй байгууллагын танилцуулга
- Намтар
Жич: Байнгын үнэмлэхтэй сэтгүүлчид үнэмлэхийн хуулбар, паспортын хуулбар, албан хүсэлтээ бүрдүүлж бүртгүүлэх боломжтой.