Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр13 ОРНЫ 16 ИРГЭН “GRATIAS AGIT 2016” ШАГНАЛ ХҮРТЭВ

13 ОРНЫ 16 ИРГЭН “GRATIAS AGIT 2016” ШАГНАЛ ХҮРТЭВ

ЗурагБНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас жил бүр гадаадын улс оронд Чех улсын нэр хүндийг өргөж сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог “Gratias agit 2016” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-ны төв байранд болж 13 орны 16 хүмүүст уг шагналыг олголоо.

Энэ удаагийн “Gratias agit 2016” шагналаар Олимпийн наадмын 7 алтан медальт уран гимнастикч Вера Чаславска, Америкын зураач, зохиолч Петр Сис зэрэг алтартнууд шагнагдсан бөгөөд тэдний дунд манай улсын “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүн болон түүний гэргий С.Цацрал нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Шагналыг БНЧУ-ын Гадаад хэргийн сайд ноён Любомир Заоралек гардуулж, ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Зүмбэрэллхам урилгаар оролцов.

 Ноён Любомир Заоралек хэлсэн үгэндээ Чехийн боловсролын нэр хүндийг өргөж, Чехийн технологоор амжилттай бизнес эрхэлж, Чех хэл соёлыг Монгол Улсад үлгэрлэн сурталчилж байгааг нь үнэлж олон нэр дэвшигчдээс онцлон шагнаж байгааг цохон тэмдэглэлээ.

            Өмнө нь тус шагналаар 1998, 2012 онуудад “Чех улсад их сургууль төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Алтангэрэл болон Хүүхэлдэйн театрын найруулагч Б.Алтан-Очир нарыг шагнаж байжээ.