Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Ч.СОСОРМАА БҮГД НАЙРАМДАХ ЧИЛИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МИШЕЛЬ БАЧЕЛЕТЭД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Ч.СОСОРМАА БҮГД НАЙРАМДАХ ЧИЛИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МИШЕЛЬ БАЧЕЛЕТЭД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ChileМонгол Улсаас Бүгд Найрамдах Чили Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелетэд 2016 оны 6 дугаар сарын 15-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын ажиллагааны дараа Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет Элчин сайд Ч.Сосормааг ганцаарчилсан уулзалтад урив. Уулзалтын үеэр Элчин сайд энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илгээсэн захидлыг гардуулж, түүний мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Элчин сайд Монгол, Чилийн хооронд харилцаа хөгжүүлэх боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Мишель Бачелет Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хариу мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу хоёр орны хооронд тогтоод буй найрсаг харилцааг идэвхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Элчин сайд Ч.Сосормаад ажлын өндөр амжилт хүсэв. Талууд уул уурхай, боловсрол, төрийн алба, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж, иргэдийг харилцан визгүй зорчих нөхцөлийг хангахаар тохироод байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улс хооронд 1971 оны 6 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон.