Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам эх орноо гадаадад сурталчлан, таниулах хөтөлбөр, Монгол, Дани, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх улмаар жуулчдыг татах зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Данийн Копегаген хотноо болон Шведийн нийслэл Стокгольм, гурав дахв том хот болох Малмо хотноо урин тоглуулав.
Нордикийн орнуудад Монголоос язгуур урлагийн бүтэн, мэрэгжлийн хамтлаг ирсэн анхны тохиолдол бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 2-нд Данийн Копенгаген хотноо, 3-4-нд Копенгаген хотын төв талбайд зохиогдсон Азийн соёлын өдрүүд арга хэмжээнд, 4-5-нд Шведийн Малмо хотод зохиогдсон Европ дахь Монголчуудын “Шагайн тойром-2016” арга хэмжээнд, 7-нд Шведийн Стокгольм хотод суугаа Ази-Номхон далайн орнуудын Элчин сайд нарын хүлээн авалтанд тус тус тоглолоо.
Данийн Копенгаген хотноо эртний нэр бүхий Кристиан сүмийн байранд зохион байгуулсан тоглолтыг үзэхээр нийт 180 орчим хүн, Азийн соёлын өдрүүдэд нийтдээ 7000 гаруй хүн, Шведийн Стокгольм хотноо зохион байгуулсан арга хэмжээнд Шведийн Парламентийн гишүүн ноён Кент Харштед, Шведэд суугаа Япон, Солонгос, Вътнам, Лаос, Индонез, Энэтхэг, Австрали, Шри-Ланк оролцож халуун дотноор хүлээн авч, сэтгэл хангалуун Монголын язгуур урлагыг шүтэн биширч байгаа нь илт байлаа.
Мөн Шведийн Малмо хотноо зохион байгуулсан “Европ дахь Монголчуудын Шагайн тойром-2016” арга хэмжээнд Чех, Герман, Франц, Бельги, Шведэд амьдарч буй Монголчуудын 10-аад шагайн харвааны баг оролцож хурц мэргэнээ сорилоо. Тус арга хэмжээнд Хөсөгтөн хамтлаг ая дуугаа өргөн, Малмо хотын болон Лундын Их сургуульд сурч байсан иргэд ирж тэдний тоглолтыг таалан соёрхлоо.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит шилжин явах цомын анхны шагайн тойром амжилттай зохион байгуулагдаж, мэргэн харваачид маань хурц мэргэнээ сорин оролцож, Франц, Герман, Бельгийн шигшээ баг түрүүлж, Шведийн баг удаалж, Францын баг гуравдугаар байранд оров. Шагайн тойром нь 13-р зуунаас үүдэлтэй үе дамжин уламжлагдаж ирсэн Монголын маань түүхэн өв, соёлын нэг билээ.