mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОРВЕГИЙН ОСЛО ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОРВЕГИЙН ОСЛО ТӨВИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

IMG_2812Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт олон улсын семинарын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик-ийг хүлээн авч уулзав.

Осло төв нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сайн засаглал, хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр ажилладаг байна. Монгол Улстай сүүлийн 2 жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

Уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс Осло төвийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашид одоо хамтран ажиллаж байгаа байгалийн баялгийн менежмент сэдвээс гадна ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцав.

«Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент» сэдэвт олон улсын цуврал семинарыг дараагийн ээлжинд Киргиз Улсад зохион байгуулахаар тохиролцов.