Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЛ. ПҮРЭВСҮРЭН САЙД МЬЯНМАР УЛСЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Л. ПҮРЭВСҮРЭН САЙД МЬЯНМАР УЛСЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

IMG_5063Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн урилгаар  6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд манай улсад ирж, туршлага судалж байна.

Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, тулгарч байгаа сорилтуудын талаар санал солилцох, төрийн албаны бүтэц болон хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулах IMG_5007зорилгоор “Ардчилалд шилжсэн Монгол Улсын туршлага” сэдэвт семинарыг ГХЯ-нд зохион байгуулж, ЕТГ, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох яамдын төлөөлөгчид дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын ГХЯ-ны Улс төрийн газрын ерөнхий захирлын орлогч Сое Линн Хан тэргүүтэй төрийн байгууллагын ахлах албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж,  ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Мьянмар Улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 26 жилийн өмнө ардчиллын замыг сонгон авч, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хийснийг онцлон тэмдэглээд өөрийн орны туршлагыг ардчилалд шилжиж буй бусад улс оронтой хуваалцан, хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлжээ.

Төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт зочилж, бүтээн байгуулалттай танилцаж байна.