mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР” БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ГУРВАН ТАЛТ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

corridor 3Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр боловсруулах гурван талт ажлын хэсгийн ээлжит уулзалт 2016 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Энэхүү ажлын хэсгийн уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Амеркийн газрын дарга Попов Евгений Николаевич, Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн газрын дарга Тянь Цзиньчэнь нар ахлав.

Энэ удаагийн гурван талт уулзалтаар Хятад, Монгол, Оросын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийг талууд тохиролцон үзэглэж, удахгүй болох Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтаар эцэслэн байгуулах болов.