Энэ оны 6 дугаар сарын 5-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монголд Улсад хийсэн албан ёсны айлчлал, Японы Гадаад хэргийн сайдын урилгаар Л.Пүрэвсүрэн сайд 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал, 2016 оны 6 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд УИХ-ын дарга З.Энхболдын Япон Улсад хийсэн ажлын айлчлал болон Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын тухай сайд Л.Пүрэвсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Түүнчлэн 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах ажлыг хэсгийн уулзалт, 6 дугаар сарын 7-ны энэ өдөр Улаанбаатар хотноо ГХЯ-нд зохион байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн Хамтарсан хорооны анхдугаар хурал болон 6 дугаар сарын 8-ны өдөр Бээжинд болох Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт, 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатарт болох АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын тухай мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.