Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад ирлээ.
Айлчлалын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана.