Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.0523-2016.05.27

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.0523-2016.05.27

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

    Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ НАР МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИД “ХҮНДЭТ ДОКТОР”-ЫН ЦОЛ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ЦахиагийнЭлбэгдорж Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочиллоо.

ОХУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид Монгол Улсад 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

ВЕНА ХОТНОО ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Энэ оны 5 дугаар сарын 23-ны өдөр Австрийн нийслэл Вена хотноо Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын VI хуралдаан болж өнгөрөв. Тус хуралдааныг монголын талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, австрийн талаас Шинжлэх ухаан, судалгаа, эдийн засгийн дэд сайд М.Гиерлингэр нар хамтран даргалав.

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ХУРАЛ БОЛЛОО

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг”-т Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлал болон 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болсон НҮБ-ын АНДЭЗНК-ны 72 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг оролцсон, мөн хотноо 17-ны өдөр Монгол Улс, Тайландын Вант Улсын ГХЯ-дын Зөвлөлдөх уулзалт болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.