Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрИХШХЕГ-ЫН ДАРГА Д.БОЛД УНГАР УЛСАД АЙЛЧЛАВ

ИХШХЕГ-ЫН ДАРГА Д.БОЛД УНГАР УЛСАД АЙЛЧЛАВ

IMG_4289ИХШХЕГ-ын дарга Д.Болд Унгар Улсын Цагаачлал, харьяатын албаны дарга Зузанна Вэгийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Унгар Улсад ажлын айлчлал хийв. Тус ажлын айлчлалд Унгарын талаас Унгарын Цагаачлал, харьяатын албаны дарга Зузанна Вэг, дэд дарга Аттила Кис болон бусад төлөөлөгчид, Монголын талаас ИХШХЕГ-ын дарга Д.Болд, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Б.Болор, Унгар дахь Монголчуудын холбооны ерөнхийлөгч ОУ-ын эрх зүйч, орчуулагч Ч.Энхбат, ЭСЯ-ны ажилтан Р.Ханддорж, Б.Дөлгөөн нар байлцав.

            Айлчлалын үеэр хоёр улсын иргэний харьяалалын газрын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, өмнөх харилцааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

            Монгол Улсад АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан Европын холбооны улсын хил дээр иргэдийг нэвтрүүлэхдээ баримтлах журам, мөн мэдээллийн технологийн аюулгүй байдал, тэдгээрийг авч хэрэгжүүлж байгаа төсөл, техник хангамж, ашиглаж байгаа програмтай танилцав.

            Мөн Унгар-Сербийн хилийн шалган нэвтрүүлэх ажилтай биечлэн танилцаж, гарч байгаа зөрчил, хяналтын систем, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ЕХ-ны тулгамдаж байгаа асуудал болох дүрвэгсдийн орон байр, хангамж, бүртгэл, хяналтын систем болон бусад холбогдох асуудлын талаархи мэдээллийг авав.

            Айлчлалын хүрээнд зөрчилтэй болон визний хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг хэрхэн саатуулах, тэдгээрт авч байгаа арга хэмжээ, холбогдох бусад байгууллагатай хэрхэн хамтран уялдаа холбоотой ажиллаж байгаа, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтын талаар газар дээр биечлэн танилцав.