Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

зураг1Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж буй “Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт дээд түвшний дугуй ширээний уулзалт 2016 оны 5 дугаар сарын 24-нд болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч, хатагтай Хелен Кларк нар удирдав.

Байгалийн гамшигт үзэгдэл олон хүний амь насанд хүрч, амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буй тул гамшгийн эрдслийг урьдчилан тооцоолж, түүнээс сэргийлэх чиглэлээр улс орнууд системтэйгээр, нэгдсэн хүч чармайлтаар, урт хугацаанд хамтран ажиллах шаардлагын талаар тус уулзалтаар онцолж, энэ чиглэлээр хүлээх улс орнуудын үүрэг, амлалтуудын талаар хэлэлцэв.

Тухайлбал, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэхэд улс орнуудын оролцоо, үүрэг хариуцлагыг хангах, гамшгийн удирдлагыг сайжруулахад үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийг тооцоолох чиглэлээр мэдээлэл, дүн шинжилгээний ажилд болон гамшгийн үед тусламж үзүүлэх иргэдийн оролцоо, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг голлон хэлэлцэв.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.