Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалт болж буй Истанбулын их хурлуудын ордонд тус уулзалтын төлөөлөгчдөд зориулан 2016 оны 5 дугаар сарын 24-нд Монголын урлагийн тоглолт үзүүлэв.
Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын жүжигчид, уран сайханчдын хотон болон цаатан ардын дуу, хөгжим, бий биелгээ төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татав.
Тус уулзалтад оролцож буй элчин сайд Б.Батхишиг Монголын үндэсний урлаг, соёлоо сурталчилсан жүжигчид, уран сайханчдад баяр хүргэж, тоглолтыг зохион байгуулах нөхцөл бололцоогоор хангасан Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ТИКА) ажилтнуудад талархал илэрхийлэв.