Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг”-т Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлал болон 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болсон НҮБ-ын АНДЭЗНК-ны 72 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг оролцсон, мөн хотноо 17-ны өдөр Монгол Улс, Тайландын Вант Улсын ГХЯ-дын Зөвлөлдөх уулзалт болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд энэ оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд Монгол Улсад ОХУ-ын сэтгүүлчдийн хийсэн айлчлал болон 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд ГХЯ-нд “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гаас зохион байгуулсан “Эрдэс баялгын томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинарын талаар танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.