mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕАБХАБ-ын “Худалдаа, хөрөнгө оруулалтын уялдаа холбоо” бага хуралд оролцов

ЕАБХАБ-ын “Худалдаа, хөрөнгө оруулалтын уялдаа холбоо” бага хуралд оролцов

2ХБНГУ-ын Берлин хотноо энэ оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд ЕАБХАБ-ын шугамаар зохион байгуулагдсан “Худалдаа, хөрөнгө оруулалтын уялдаа холбоо” сэдэвт эдийн засгийн бага хуралд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа нарын төлөөлөгчид багтав.

Бага хуралд ЕАБХАБ-ын 57 гишүүн орнуудаас төрийн болон хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь тус байгууллагын хувьд хувийн хувшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулсан анхны томоохон арга хэмжээ боллоо. Хурлыг ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд ноён Ф.-В.Штайнмайер нээж үг хэлсэн бөгөөд энэхүү хурлын гол зорилго нь “эдийн засгийн боломжийг нэмэгдүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд оршино” хэмээн онцлов.

Герман Улс 2016 онд ЕАБХАБ-ыг даргалж байх хугацаандаа гишүүн орнуудын хооронд бизнесийн харилцааг эрчимжүүлж, Ази, Европыг холбосон хил дамнасан худалдаа, тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

3Элчин сайд Ц.Болор арга хэмжээний үеэр энэ оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Ази, Европын Бизнес Форум”-ын талаар танилцуулж, төр засаг, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг идэвхитэй оролцохыг урив. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө зохион байгуулагдах уг форумаар “Ази, Европын уялдаа холбоо” зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын сэдвээр Ази болон Европын хувийн хэвшил, бизнесийн салбарын 600 орчим төлөөлөгчид ярилцах боломж бүрдэх юм.