Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_4536Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ гадаадын аялагч жуулчлагчдыг татах, тус улсад эх орноо сурталчилах зорилгоор Чех улсын нэр хүнд бүхий аялагчдыг ЭСЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч сурталчилгааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, “Морьтон Монголчууд” номын зохиогч, аялагч Петр Яхода, авто спортын “Дакар Ралли” уралдаанд оролцогч, аялагч Ярослав Шима, Туйл судлаач Вацлав Сура зэрэг Чехийн нэр хүнд бүхий аялагчид хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсыг гадаад улс орнуудад зөвөөр сурталчилан таниулах, аялагч жуучлагчдыг татахад Монгол Улсад аялаж, жуулчилж байсан эдгээр аялагчдын оролцоо чухал болохыг Элчин сайд Д.Зүмбэрэллхам уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

            Уулзалтын үеэр Элчин сайд Д.Зүмбэрэллхам Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн шийдвэрээр Чех улс дахь Монгол Улсын Соёлын Элчээр томилогдсон аялагч, найруулагч Петр Хоркийд баяр хүргэж амжилт хүслээ. Аялагч, найруулагч Петр Хоркий нь дэлхийн 100 гаруй улсаар аялаж, очсон газар бүрийнхээ тухай ном бичиж, баримтат киног өөрөө найруулан хийдэг бөгөөд манай улсын тухай гурван баримтат кино хийсний зэрэгцээ Олгой IMG_4558хорхой болон Хөвсгөл нуурийн талаар судалгааны багийг ажиллуулж байсан байна.

            Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүрэлцэн ирсэн зочидтой Монгол орны түүх, соёл, зан заншил болон аялал жуучлалын салбарын өнөөгийн байдлын талаар нээлттэй санал солилцож өөрийн улсыг Чех Улсад сурталчилан таниулах ялангуяа аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж тус улсын аялагч, жуулчдын сонирхолыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.