Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрВАШИНГТОН ХОТЫН МАККИНЛИ ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЭСЯ-НД ЗОЧЛОВ

ВАШИНГТОН ХОТЫН МАККИНЛИ ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЭСЯ-НД ЗОЧЛОВ

1Манай ЭСЯ 2015-2016 оны хичээлийн жилд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн 6 дугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна.

            5 дугаар сарын 16-нд “Washington Performing Arts” байгууллагын Олон улсын хөтөлбөрийн зохицуулагч K.Гаталика болон K.Криек багштай 6 дугаар ангийн сурагчид ЭСЯ-д зочилж 2015-2016 оны хичээлийн жилд Монгол Улсын талаар сурсан мэдсэнээ тайлагнан, Монгол орны талаарх мэдлэгээ сорин хөгжөөнт тааврын тэмцээн явуулав.

            Элчин сайд Б.Алтангэрэл сурагчдыг хүлээн авч уулзахдаа Монгол Америкийн найрамдалт харилцааг бэхжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж МакКинли сургуулийн сурагчид Монгол Улсын талаар олон зүйлийг сурч мэдсэнийг сайшаан тэмдэглэж амжилт хүсэв. Сурагчдыг үндэсний хоолоор дайлан, морин хуурч У.Хатанболд морин хуур тоглож сонирхуулав.

            Сурагчид 6 дугаар сард болох “Model UN” хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн оролцох юм.