Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ-ЧЕХ ХОЁР УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

МОНГОЛ-ЧЕХ ХОЁР УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

IMG_4477Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн хамтран бэлтгэн гаргасан Монгол-Чех хоёр улсын дипломат харилцааны баримт бичгийн эмхэтгэлийн нээлтийн арга хэмжээ 5 дугаар сарын 15-ны өдөр ЭСЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.

             Эмхэтгэлийн нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, Карлын их сургуулийн Монгол судлалын багш, судлаачид мөн Варшав, Будапештийн их сургуулийн судлаач, докторантууд хүрэлцэн ирж оролцов.

            Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх 66 жилийн хугацаанд байгуулсан гэрээ, хэлэлцээр, түүхэн гэрэл зураг, баримтууд, уулзалт, ярианы тэмдэглэл зэргийг он дарааллын дагуу бэлтгэн гаргасан энэхүү эмхэтгэл нь эрдэмтэд, судлаачид мөн дипломат ажилтнуудад чухал хэрэгцээтэй гарын авлага болно гэдгийг Элчин сайд Д.Зүмбэрэллхам уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолж хүрэлцэн ирсэн

IMG_4465Монгол судлаач, эрдэмтдэд эмхэтгэлийн дээжээс бэлэглэж амжилт хүслээ.

            Доктор С.Чулуун уг эмхэтгэлийг бүтээсний ач холбогдлыг түүхэн талаас нь үнэлж тайлбарласан бол доктор Д.Заяабаатар монгол судлалыг төрөөс дэмжих бодлого, боломжийн талаар танилцуулж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.