Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрТөрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Европын Холбооны Ахлах албан тушаалтан Гуннар Вигандыг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Европын Холбооны Ахлах албан тушаалтан Гуннар Вигандыг хүлээн авч уулзав

MPA PHOTO-3164Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал бөгөөд АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Гуннар Вигандыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Ази, Европын ард түмний хэлхээ холбоог зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэж буй АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буй Дээд хэмжээний болон бусад дагалдах уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжиж, бодит туслалцаа үзүүлж буйд Европын Холбооны талд талархал илэрхийлэв. Түүнчлэн Дээд хэмжээний уулзалтад Европын Холбооноос дээд түвшинд төлөөлөгч оролцож байгаа нь Европын Холбооноос Монгол Улсад өгч буй ач холбогдлын илэрхийлэл бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.

Талууд Улаанбаатарт Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээх боломжийн тухай болон АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Эдүгээ Ази, Номхон далайн орнуудын газрын захиралын албыг хашиж буй ноён Гуннар Виганд хэлэхдээ хүн ам, дэлхийн эдийн засаг дахь нөлөөлөл, өргөн уудам нутаг дэвсгэртэй бөгөөд нарийн түвэгтэй олон асуудал бүхий тус бүс нутагт ардчиллыг хөгжүүлж, богино хугацаанд чөлөөт зах зээлийг бүрэлдүүлж чадсан нь Монгол Улсын хувьд том амжилт болохыг тэмдэглэв.