Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ХАВРЫН БАЯР 2016” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

“ХАВРЫН БАЯР 2016” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

13211015_1010200049016652_1970180531_o“Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Турк улсад оршин суугаа Монголын иргэдийн “Хаврын баяр” спортын тэмцээнийг 2016 оны 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Эскишехир хотноо амжилттай зохион байгуулав.

Тэмцээний нээлт дээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Эскишехир хот дахь Өргөмжит консул Илхан Көсе, Османгази их сургуулийн ректор, доктор, профессор Хасан Гөнэн, Анадолугийн их сургуулийн ректор, доктор, профессор Нажи Гүндоган нар үг хэлж, тамирчин залууст амжилт хүсэв.

Эскишехир хотын Османгази их сургуулийн спорт заланд болсон энэ тэмцээнийг тус хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд Туркийн Анкара, Истанбул, Эскишехир зэрэг томоохон хотуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монголын иргэд идэвхтэй оролцон сагс, хөл бөмбөг, шатар зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөв.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэйчүүдээс Истанбул хотын “Hawks” баг тэргүүлж, эрэгтэйчүүдээс Анкара хотын Цагдаагийн академийн баг, хөл бөмбөгийн тэмцээнд Эскишехир, Бурса хотуудын нэгдсэн баг, шатрын тэмцээнд Эскишехир хотын оюутан Б.Билгүүн нар тус тус тэргүүн байр эзлэв.

13199410_1010201035683220_899392155_oЭлчин сайд Б.Батхишиг монголчуудын спортын баярыг ивээн тэтгэж, зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Эскишехир мужийн захирагчийн орлогч Хамди Билгэ Акташ, Монгол Улсын Өргөмжит консул Илхан Көсе болон Османгази, Анадолу их сургуулийн захирлуудад талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав. Мөн тэмцээнд амжилттай оролцсон залууст Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүлсэн “Ил хаадын замаар” ном бэлэглэв.