Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ ГЭР БЭЛЭГЛЭВ

АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ ГЭР БЭЛЭГЛЭВ

123

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэсэн гэрийг гардуулах ёслол 2016 оны 3 дугаар сарын 24-нд Канберра хотноо болов.

Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг бэлгийн гэрийг гардуулахдаа Монгол Улсын төр, засаг монгол судлалыг дэлхий дахинд хөгжлүүлэхэд онцгой анхаарч ирснийг цохон тэмдэглээд Австрали Улсад монгол судлалыг хөгжүүлэхэд Австралийн Үндэсний Их Сургууль бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Австралийн Үндэсний Их Сургуулийн Ректор, Нобелийн шагналт эрдэмтэн Б.Шмит монгол гэртэй болж буйдаа туйлын их баяртай буйгаа илэрхийлээд гэрийг тус их сургуулийн ёслол, албаны олон үйл ажиллагаанд ашиглах болно гэдгээ хэлэв.

Мөн Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Австралийн Үндэсний Их Сургуульд бэлэглэж буй мастер морин хуурыг Д.Ганхуяг Б.Шмитэд гардуулахдаа мэргэжлийн хуурчаар тоглуулан ёслолын арга хэмжээг чимэв.