Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагчид Москва хотноо 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 27-ны өдрүүдэд зохиогдсон “Звёздный венец ” олон улсын хүүхэд залуучуудын уран бүтээлийн фестивальд амжиллтай оролцож 4 сурагч шагналт байранд шалгарсан билээ.
Эдгээр хүүхдүүдийн шагналыг 2016 оны 3-р сарын 7-ны өдөр “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын дэд захирал Я.Ариунболд болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах мэргэжилтэн-шинжээч Б.В.Николаевич нар гардууллаа.